Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг байгуулах гэж буй. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын П.Сайнзоригоос байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Бид урд хойд хөрштэйгөө шудрагаар ил тодоор бизнесээ хийх ёстой. Хоёр компанийн хоорондын асуудлыг УИХ-д шийдэх байдлаар "Чингис хаан" онгоцны буудлын зарим удирдлага менежментийн асуудлуудад тэр хамтарсан компани хэтэрхий их оролцох нөхцлийг бүрдүүлэх, эргээд энэ нефтийн үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа энэ үйл ажиллагаа гээд анхаарах ёстой олон асуудал байна.
Монголын тал 60 хувийг нь эзэмшиж байгаа мөртлөө ОХУ-ын Арбитраар асуудлаа шийдүүлдэг байж болохгүй. Ядаж "Гуравдагч орны Арбитраар шийдүүлнэ" гэсэн бол дүүрч.
Энэ хуульд Монгол улсын эрх ашгийг хамгаалсан нэг ч заалт алга" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.101.95
Туваан гэгч туучий яаж ч тэнэгтэж мэднэ. Өөр ухаалаг хүмүүс алга уу?
Хариулах