Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг, “Хандгайт” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд оруулсан талаар Онцгой байдлын байгууллага мэдээллээ.
Түймрийн дуудлага дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 19:05 цагт холбогдох албанд ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид очиж, ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ мэдээллээ. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 17 га талбай өртөж шатсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна