Ирэх зургаадугаар сарын 02-22-нд BLAST.tv Austin Major 2025 тэмцээн АНУ-д зохион байгуулагдана.Өчигдөр /2025.04.18/ “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авсан.
Ингэснээр "Chinggis Warriors" "The MongolZ" багууд Ази тивээ төлөөлөн Мэйжорт оролцох болсон юм. Энэ нь Монголын цахим спортод түүхэн үйл явдал бөгөөд анх удаа хоёр баг Монголыг, тэр дундаа Ази тивийг төлөөлөн "CS2"-н ДАШТ гэгддэг Мэйжорт оролцохоор болсон байна. Тус тэмцээнд Ази тивийг төлөөлөн дөрвөн баг өрсөлдөх юм.
Энэхүү тэмцээнд манай улсын "The MongolZ" баг оролцож, "CS2"-ын Азийн амжилтыг шинэчилж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна