ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамыг өнөөдрөөс түр хаана

Х.Есү
Өчигдөр 11 цаг 04 минут

ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамыг өнөөдрөөс түр хаахаар болжээ. 

Тодруулбал, ДЦС-3, 4 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр дэх Эрчим хүчний гудамж буюу ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамд 2025 оны 4-р сарын 18-ны 23.00 цагаас 2025 оны 4-р сарын 25-ны 23.00 цаг хүртэл хэсэгчлэн хаана.

Энэ ажлын хүрээнд тус замд 100м урт авто замыг хэсэгчилж хаах бөгөөд барилга угсралтын ажил хийх явцад замын хажуугаар гаргасан түр замаар зорчино.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна