Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм.
Жил бүр гадаад паспорт захиалах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ачаалалд дарагддаг байсан цаг саяхан мэт.
Харин гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг завыг хэмнэх, ачаалал бууруулах, цаг зардал хэмнэх маш олон давуу талыг бий болгожээ. Тус үйлчилгээ цахимжсанаас хойш нийт 10627 удаа гадаад паспорт дахин захиалсан байна.
Монгол улс энгийн, албан, дипломат гэсэн 3 төрлийн гадаад паспортыг олгож байгаа бөгөөд И-Монголиа системээс одоогийн байдлаар энгийн гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсан байгаа билээ.
Гадаад паспорт дахин захиалах заавар:
Таны захиалсан гадаад паспорт нийслэлд ажлын 5 хоногт, орон нутагт ажлын 15 хоногт багтан гарна.
Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?
Анхааруулга: Харин анх удаа эсвэл хүүхдэдээ гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж захиалах боломжтой.
Зөвлөгөө:
Гадаад паспорт захиалах үйлчилгээ нь 3 төрөл бөгөөд төрлөөсөө хамааран үнийн дүн өөр өөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.132
Гадаадад суугаа монголын элчин сайдын яамдууд гадаад паспортыг шинээр гаргаж өгөх эсвэл гадаад паспортыг сунгах үйлчилгээг үзүүлдэг үү?
Хариулах