Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн гэмтжээ

Х.Есү
4 цаг 15 минутын өмнө

Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ. 

Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэг цагийн орчимд товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгджээ. 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг ослын улмаас гэмтсэн жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. 

Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна