Галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Х.Есү
2025/04/24

“УБТЗ” ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан талаар мэдээллээ. 

Тодруулбал,

Эрдэнэт :  

  • Улаанбаатар – Эрдэнэт чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.
  • Эрдэнэт –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.

Сүхбаатар:

  • Улаанбаатар – Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.
  • Сүхбаатар –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг :
  • 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
  • 04-р сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.

Дархан:

  • Улаанбаатар – Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.
  • Дархан –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20, 06:15 цагт ирэх хуваарьтай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна