Сэлэнгэ аймагт "Атар IV" тариалангийн тогтвортой хөгжлийн аяны нээлт боллоо

Х.Есү
4 цаг 28 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар тогтоолоор “Атар IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг улсын хэмжээнд 4 жилийн хугацаатайгаар өрнүүлж, өнөөдөр “Атар IV” аяны нээлт,  Сэлэнгэ аймгийн “Газар тариалан эрхлэгч, төмс, хүнсний ногоо тариалагчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, 250 гаруй төлөөллийг оролцож байна.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 43 хувь, төмсний 25 хувь, хүнсний ногооны 34 хувь, байгалийн хадлангийн 13.0 хувийг хангаж, үр тарианы тариалалт, хадлан бэлтгэлээрээ улсдаа тэргүүлж байна.

May be an image of 4 people, dais and text

Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахад 1 аж ахуйн нэгжид 1 тэрбум төгрөг, эргэлтийн хөрөнгийг сайжруулахад 80 аж ахуйн нэгж, 48 иргэнд 22,2 тэрбум төгрөг, зоорийн аж ахуй байгуулахад 3 аж ахуйн нэгж, 1 иргэнд 1 тэрбум төгрөг, техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 15 аж ахуй нэгж, 4 иргэнд 9,5 тэрбум төгрөг, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахад 4 аж ахуй нэгж, 107 иргэнд 4,6 тэрбум төгрөг буюу нийт 263 аж ахуйн нэгж, иргэнд 38,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хангахад дэмжлэг үзүүлсэн.

May be an image of 3 people and text

Тус зөвлөгөөнөөр усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, услалтын систем сайжруулах, үр, сортыг шинэчлэх, тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, шинээр 50,4 мянган га талбайг эзэмшүүлж, тариалалтаа нэмэгдүүлэх зэрэг салбарт барьж буй бодлого, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярилцан хэлэлцэж, ажил хэрэгч шийдэл дэвшүүлсэн арга хэмжээ болж байна.

May be an image of ‎1 person and ‎text that says '‎ان زل E ส์ RAP TAPИAЛAHrИ 3eBлere‎'‎‎

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын IV аян” нь өөр хоорондоо уялдаатай хэрэгжиж, аймаг болон бүсийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг байгуулах, газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэх, төвийн бүсийн хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхэд манай аймаг голлох үүрэгтэйгээр оролцож байна. 

May be an image of 1 person, studying and dais

Цаашид төмс, хүнсний ногооны нэгж талбайгаас авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, халаалтын технологитой стандарт бүхий зоорийн аж ахуй, таримлын төрөлд зохицсон зориулалтын зоорь, агуулах, ногооны үр үйлдвэрлэл эрхлэгчдэд үрсэлгээ бойжуулах зориулалтын хүлэмжийн аж ахуйг байгуулах, хүнсний ногоог хатаах, хөлдөөх, хуурайшуулах дэвшилтэт технологийг нутагшуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи турших, үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, хүнсний ногоо үйлдвэрлэгчийн захиалгаар бага, дунд оврын трактор, түүнд зориулсан чиргүүл дүүжин машин, мотоблок болон түүнд сольж угсардаг үрлэгч, арчлах, хураах техникийг нэмэгдүүлэх, хүнсний ногоог ялгаж дугаарлах, сортлох, савлах төхөөрөмж, гар багажны хангамжийг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг зөвлөгөөний үеэр онцоллоо.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна