Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, Мөнхийн Үсэг групп, Нэгдэл клуб, "Бадрах өглөө" ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Кардеш" ХХК, "Дээдсийн Жигүүр" ХХК, "Булган Хан" дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Өсөхбаяр, аймгийн харцага Э.Лхамхүү нар үлдэв.
Дараагийн барилдаан тавдугаар сарын 02-ны баасан гарагт 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Тавдугаар сарын 03-ны Бямба гарагт, 13:00 цагаас Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 04-,ний Ням гарагт 13:00 цагаас Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна