Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, ОУ-ын хөлбөмбөгийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэжээ

Zuv.mn
2025/04/29

Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа Монгол улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэлээ.

Өчигдөр болсон Монгол улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоо ажиглагчаар оролцсон билээ. Ийнхүү тэд энэхүү сонгуулийн үйл ажиллагаа шударга болсон хэмээн үзэж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Анандбазарт мэндчилгээ дэвшүүлжээ. Азийн хөлбөмбөгийн холбоо ирүүлсэн баярын мэндчилгээндээ “Сонгогдсонд тань чин сэтгэлийн баяр хүргэе! Таны санаачлагыг миний бие болон Азийн хөлбөмбөгийн холбоо бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаарай. Тантай ойрын хугацаанд уулзаж, Азийн хөлбөмбөгийг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллах болно” гэжээ. Ирүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.18
    2025/04/29

    Энэ нүдний шилтэй хүн ямар муухай шалиг царайтай хүн бэ

    Хариулах