Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд 2025 онд нийт 8348 иргэнд 926.38 га газрыг өмчлүүлэхээр тогтоосон байна. Ингэснээр тус тогтоолоор батлагдсан байршил бүхий аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэд газар өмчилж авах боломж бүрдэж байна.
Иргэд E-Mongolia системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Үүнд:
Тус үйлчилгээнүүдийг авахын тулд иргэд өөрийн бүртгэлээрээ E-Mongolia системд нэвтэрч, “Үйлчилгээ хайх” цэсээс үйлчилгээний нэрийг оруулснаар үйлчилгээг авна.
Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг болон хянан баталгаа зэрэг баримт бичигт 8–10 төрийн албан хаагчийн гарын үсэг шаардлагатай байдаг байсан бол тус үйлчилгээнүүд цахимжсанаар газар эзэмших, ашиглах үйл явцыг хялбаршуулж, төрийн байгууллагын шат дамжлагыг багасган, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна