Монголын хамгийн том испортын “Nomadic Masters” тэмцээн илүү өргөн хүрээтэй, өндөр шагналын сантайгаар эргэн ирж байна.
Тус тэмцээнийг энэ онд хоёр удаа зохион байгуулах ба тус бүр $250.000 шагналын сантайгаар та бүхний хүртээл болох юм.
Тодруулбал, энэ удаа зохион байгуулж буй “MESA Nomadic Masters 2025 Spring” олон улсын тэмцээний тоглолтууд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд MESA LAN Studio-д, тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд АСА Аренад үзэгчдийн хамтаар болно.
НЗДТГ, “Монголын Электрон Спортын Холбоо” /MESA/ хамтран зохион байгуулж буй “MESA Nomadic Masters 2025 Spring” олон улсын тэмцээнд дэлхийн шилдэг найман баг Улаанбаатар хотноо өрсөлдөнө.
“MESA Nomadic Masters 2025 Spring” тэмцээнд оролцох багууд:
- BIG
- SAW
- B8
- HEROIC
- Chinggis Warriors
- JiJieHao
- The Huns
- Eruption
Тэмцээнд дэлхийн чансаанд жагсаж буй оноо буюу Valve Rank оноогоороо тэргүүлж байгаа “BIG”, “SAW”, “B8”, “HEROIC” гэх мэт дэлхийн топ зэрэглэлийн багуудыг урьсан. Харин Азийн бүсийн сонгон шалгаруулалтаас “JiJieHao”, Хятадын сонгон шалгаруулалтаас “Eruption”, монголоос MPS: Spring тэмцээний ялагч “Chinggis Warriors”, MPS: Road to Nomadic Masters тэмцээний ялагч “The HUNS Esports” баг тус тус оролцохоор болсон юм.
Дэлхийн түвшний энэхүү испортын тэмцээнийг дотоодын болон олон улсын нэр хүндтэй байгууллагууд идэвхтэй дэмжиж байна.
Тодруулбал, тэмцээний албан ёсны дэлгэцийн түншээр ZOWIE, сандлын түншээр DXRACER хамтран ажиллаж байна. Түүнчлэн тэмцээний шууд дамжуулалтыг монгол төдийгүй англи, португал, испани, герман, украйн хэлээр шууд дамжуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна