Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал нөгөөдөр товлогджээ.
Шүүхээс П.Батчулуун эмчийг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” хэрэгт гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.
Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны дагуу ийнхүү хяналтын шатны шүүх хурал товлогдож байна.
Үүнээс гадна, тэрбээр ялыг биеэр эдлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон өвчнөөр өвдсөн тул суллагдах үйл явц үргэлжилж байгаа бөгөөд 14 хоногийн дотор шийдэгдэнэ гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ сарын 17-ны өдөр мэдэгдэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна