Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын “Шинэ Мөрөн” худалдааны төвийн барилга шатаж, 60 орчим иргэн хохирсон билээ. Энэхүү худалдааны төв нь орон нутгийн өмч тул хохирлыг орон нутаг барагдуулах ёстой гэсэн мэдээлэл гараад байсан. Мөн Засгийн газрын нөөц сангаас хохирогчдод 5.2 тэрбум төгрөг олгохоор болсон гэсэн мэдээлэл мөн гараад байсан юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийхдээ энэхүү 5.2 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгийн зээл буюу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өгч байгаа мөнгө гэж гэлээ.
Хохирлын асуудалд Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар өмнө нь “Манай иргэд “Бэлтэс Мөрөн”-д мөнгөө алдаад юу ч олж авч чадаагүй. Энэ удаад тийм асуудал гарахгүй. Орон нутгийн өмчит газар юм байна. Дүгнэлт гараг, тэгээд бид хохирол барагдуулах асуудлыг боломжоороо шийднэ” гэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна