“Дугуйтай Улаанбаатар – 2025“ олон нийтийн өдөрлөг болно

Zuv.mn
4 цаг 39 минутын өмнө

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйтай Улаанбаатар – 2025“ олон нийтийн өдөрлөгийг энэ сарын 10-ны бямба гаргийн 10:00-18:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгөөр унадаг дугуйн спортын шилдэг тамирчид болон сонирхогчдын тэмцээн, унадаг дугуйн худалдаа, засвар үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна.  

Иргэдэд унадаг дугуйн спортыг сурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэх, унадаг дугуйн соёлыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой уг өдөрлөгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна