ГХЯ: Тайландад гурван Монгол хүүхэд алга болсон гэх мэдээлэл худал

Х.Есү
2 цаг 7 минутын өмнө

Тайландад аялаж байсан гэр бүлийн гурван хүүхэд ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард цахим орчинд цацагдсан. 

No description available.

Харин гадаад харилцааны яамнаас тус мэдээллийг үгүйсгэж, хүүхдүүд алга болоогүй гэв. Тодруулбал, "Тайландын ЭСЯ, Консулын газраас өгсөн мэдээллээр цахим орчинд цацагдсан мэдээлэлтэй холбогдуулан алга болсон гэж байгаа хүүхдүүдийн гэр бүлээс элчин сайдын яаманд хандаагүй. 

Хүүхдүүд алга болсон газрын (Пукет) цагдаагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй. Тайланд дахь ЭСЯ-аас тус цагдаагийн газарт албан ёсоор мэдээлэл авах хүсэлтээ хүргүүлж, мэдээлэл авсан. Пукетын цагдаагийн газраас Монгол Улсын 3 хүүхэд алга болсон ямар нэг зүйл огт болоогүй гэдгийг цагдаагийн газар албан ёсоор, албан бичгээр мэдэгдсэн байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.110
    40 минутын өмнө

    Одоо хүртэл энэ мэдээ яваад л байгаа шүү энийг нэг талд нь гаргаачээ сэтгэл үймрүүлээд ямар тэнэг юм бэ?

    Хариулах