Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

Х.Есү
1 цаг 40 минутын өмнө

2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт, нийт 80 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. 

2025 оны тавдугаар сарын 1-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдад гарсан 4 ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын нийт 261 алба хаагч, 24 автомашин, хоёр нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангиас 343 хүн, 67 автомашин, буюу түймрийн голомтод нийт 605 хүн, 91 автомашин, хоёр нисдэг тэрэгтэй ажиллаж байна. 

May be an image of 6 people, helicopter and text

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин хоёрдугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна. 

May be an image of 3 people and fire

Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025 оны тавдугаар сарын 1-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай алба хаагчид мэдээлжээ.

May be an image of 4 people



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна