2025 оны 4-р сарын 29-ний өдрөөс эхлэн дотоодын контент үйлдвэрлэлийн нэр хүндтэй тоглогч болох “Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллах урт хугацааны стратегийн түншлэл байгууллаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд "Odmundur production"-ийн бэлтгэх бүх төрлийн контентууд тодруулбал ярилцлага, мэдээ, подкаст, уран бүтээл, шууд дамжуулалт зэргийг зөвхөн "Media Group"-ийн мэдээллийн сувгууд болох NTV телевиз, FM 107.0/83.3 радио, Time.mn сайт болон тус бүрийн дагалдах сошиал сувгуудаар хүлээн авах боломжтой боллоо.
Шинээр эхэлж буй энэхүү хамтын ажиллагааны хүрээнд NTV телевизийн эзэмшдэг Монгол бөхийн барилдааныг шууд дамжуулах онцгой эрхийн хүрээнд “Odmundur production” нь FM 107/83.3 радиогийн сүлжээгээр шууд дамжуулж эхлээд байна.
Үзэгч сонсогчдын өндөр хандалттай, уламжлалт спортын шууд дамжуулалтыг радио долгионоор онцгой эрхтэйгээр олон нийтэд хүргэж буйд сонсогчид таатай байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Шууд нэвтрүүлэг болон бусад контентыг FM радио болон NTV телевизээр дамжуулахаас гадна Time.mn сайтад байрласан онлайн радиогийн тоглуулагчаар шууд сонсох боломжийг бид бүрдүүлээд байна.
Ингэснээр радио долгион хүлээж авах боломжгүй орчинд ч мобайл төхөөрөмж, компьютер ашиглан шууд нэвтрүүлгийг хаанаас ч хүлээн авах боломжтой гэсэн үг.
2024 оны сүүлээр MMCG-ийн гаргасан медиа хэрэглээний судалгаагаар:
“Odmundur production” нь өөрийн сонирхолтой контент, сонсогчидтой холбоо тогтоох ур чадвар, шинэ сэтгэлгээтэй уран бүтээлчдийн багтай бөгөөд MMCG-ийн “Шилдэг подкаст бүтээгч” ангилалд №2-т өргөмжлөгдсөн хамт олон юм.
Шилдэг подкаст, ярилцлага, ШУ танин мэдэхүйн контент бүтээгч “Odmundur production” өөрсдийнхөө сувгаа Үндэсний бөхийн шууд дамжуулалтаар баяжуулсан төдийгүй тус продакшний бэлтгэдэг сонирхолтой контентууд үзэгчдэд хүрэх хүрээгээ "Media Group"-ийн сувгуудаар тэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна