Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ үеэр 30 гаруй жил бүтээл урлаж буй "Дуут урлан"-гийн урлаач Д.Баярхуягтай цөөн хором ярилцлаа.
Анх 1981 онд Монгол хүн сансарт нисээд сансарын сэдэлтэй зураг зураад сургууль, нийслэлээсээ шалгарсан. Тэгээд л зурах дүрслэх авъяас хөгжиж, сонирхол татсан гэх юм уу. Манай дуут урлангийн онцгой бүтээлүүдийн нэг нь энэ шатар. Бидний өвөг дээдэс шатрыг дэлхийд үүсгэсэн гэдэг нь цаг ирэх тусам батлагдаад эрдэмтэд, судлаачдын архилогийн олдворуудаас батлагдаж байгаа. Энэ бол Монголчуудын хувьд баяртай сайхан мэдээ.
Манай "Дуут урлан" 36 төрлийн шатар хийсэн байгаа. Түүний 15 дахь загвар нь Монгол ардын үлгэр “БОЛДОГГҮЙ БОР ӨВГӨН”-ийн Монгол шатартай хослуулсан нь онцгой бүтээл юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна