ГАДААД ЗЭЭЛ: Ашиглаж чадвал боломж, чадахгүй бол занга

Х.Батсайхан
3 цаг 43 минутын өмнө

-Улс орнууд хурдан хэрэгжүүлэх шаардлагатай, өртгөө өөрөө нөхөх гадаад зээлийг төсвөөсөө тусгаарладаг-

УИХ 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх явцдаа гадаад зээлийн ашиглалтыг 660 тэрбум төгрөгөөр бууруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор гаднын зээлээр хэрэгжиж байгаа зарим төслүүдийн бүтээн байгуулалт удааширч, хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж буй тул УИХ-ын нэр бүхий гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Нийслэлд хэрэгжих Туулын хурдны замын төслүүдийг төсвөөс салгах санал гаргаад байна. Үүнийг зарим нэг гишүүд “Хуулийн хулгай” гэхчлэн нэрлэж байгаатай холбоотойгоор мэдээлэл цуглууллаа.

Гадаад зээлийн ашиглалтыг яагаад төсөв дээр бичдэг вэ

Монгол Улс гадаад зээлийн ашиглалтаа төсөв дээр суулгаж явдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого зарлагыг тэнцүүлж балансалдаг. Их ажил хийе гэхээр их орлого олох Энэ нь нэг талаар хашир загнаж байгаа хэрэг боловч нөгөө талдаа хугацаа алдаж, хөгжих боломжоо хязгаарлах нэг садаа болдог талтай. Өөрөөр хэлбэл, нэг жилд их хэмжээний санхүүжилт хийж, ахиухан ажил амжуулъя гэхээр цалин тэтгэвэр, урсгал зардлаа хасах болдог. Ирээдүйд сайн сайхан амьдрах нөхцлөө одоогийн идэш ууштайгаа уяснаар дөмөгхөн хөдлөх боломжоо хязгаарлуулдаг гэсэн үг. Энэ зарчим нь Монгол Улсыг дампууруулахгүй ч хөгжүүлдэггүй. Энэ сул тал нь яг одоо гарч ирж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг татаж унагах гээд байж байна.

Тодруулбал, 900 тэрбум төгрөгөөр санхүүжих Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд 70 тэрбум,

Өөрөөр хэлбэл, төсөвтэй уясан санхүүжилт нь хэт бага учир олон жил үргэлжлэх, улмаар зээлийнхээ хүүнд “шатах” нөхцөл байдал үүсэж байгаа юм.

Х.Ганхуяг: Эрдэнэбүрэнгийн УЦС 10, Газрын тосны үйлдвэр 15 жилийн дараа ашиглалтад орох нь

/УИХ-ын гишүүн/

Өнөө жил бидний ашиглаж болох гадаад зээлийн тааз 1.5 их наяд. Бүх гадаад зээлийг ашиглаж байгаа дүнгээр харвал 2028 онд дуусгахын тулд гурван их наядыг ашиглах ёстой Газрын тосны үйлдвэрт 200 тэрбум, 900 тэрбумаар хэрэгжих ёстой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр энэ жил 70 тэрбумыг л тавьсан. Энэ хурдаар явбал Эрдэнэбүрэнгийн УЦС 10 жилийн дараа, Газрын тосны үйлдвэр 15 жилийн дараа ашиглалтад орох нь... 

Хурдхан салах ёстой “Өр” хэмээх МАНГАС  

“Өртэй хүн өөдөлдөггүй” гэдэг бий. Энэ үгэнд хоёр утга байна. Нэг нь “Боломжтой бол өр битгий тавь” гэсэн утга. Нөгөө нь “Нэгэнтээ өр зээл тавьсан бол удаан битгий зууралд, бушуухан төлж барагдуул” гэж. Төсвөөс тусгаарлах гэж байгаа гурван төслийн тухайд, хоёрынх нь санхүүжилт нь аль хэдийнэ орж ирж, бүтээн байгуулалт нь явж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэдийнэ өр тавьчихсан бөгөөд одоо бушуухан дарж дуусгахаа бодох ёстой болсон.

Ийм боломж уг төслүүдийг цаг хугацаанд нь санхүүжүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулж байж л үүсдэг. Уг нь яг одоо яригдаад байгаа Газрын тосны үйлдвэр эхэндээ нэг тэрбум ам.долларт багтах байснаа хоёр тэрбум болчихоод байгаа нь бидэнд хангалттай сургамж. Сунжрах тусам өртөг нь өсдөг учир хурдлуулахгүй бол нэмж өрөнд орох эрсдэл хэдийнэ үүсээд байна. Ийм үед гадаад зээл нь өр биш, занга болж хувирдаг. Энэтхэгийн өрийн занга, Хятадын өрийн занга гэж ярьж бичихэд болохоор байдалд орно гэсэн үг. 

Энэ дашрамд дурдахад, улсын нийт гадаад зээл нь харахад том тоо харагддаг ч дотор нь өр болж үлдэх биш, ашиг авчрах төслүүд ч байдаг. Тодруулбал, Оюутолгой төслийн санхүүжилт зээл гэж явдаг. Гэхдээ төсөл хэрэгжээд дуусахад Монгол Улс ногдол ашиг авдаггүй юм гэхэд өрөнд орохгүй нь дэндүү тодорхой асуудал.  

Тиймээс энэ удаадаа ядаж гурван төслийг шуурхайлах талаас нь шийдвэрлэх шаардлага бодитойгоор тавигдаад байна.   

Манай улс энэ жил буурай хөгжилтэй орнуудын ангиллаас гарсан. Ингэснээрээ хөнгөлөлттэй зээл орж ирэх боломжгүй болсон. Эхрдэнбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн зээл нь манай улсад хөнгөлөлттэй нөхцлөөр орж ирсэн сүүлийн зээл, мөн ашиглалтын хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлөл үзүүлдэг эрчим хүч, нэмүү өртөг шингээдэг Газрын тос боловсруулах үйлдвэрт зориулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Өмнө нь манай улс 16.7 их наяд төгрөгийн зээл авснээс ихэнхийг нь зам, гүүр тавихад ашиглаж байжээ.

Гаднын улсуудын туршлага   

Гадаад зээл тусламжаар санхүүжүүлж байгаа том төслүүдээ төсвөөсөө тусдаа авч үздэг туршлага олон улсад байдаг юм байна. Тэдгээрээс дурдвал,

Сингапур: Сингапурын Засгийн газар нь “Significant Infrastructure Government Loan Act 2021” (SINGA) буюу “Томоохон дэд бүтцийн Засгийн газрын Зээлийн тухай хууль”-ийн хүрээнд олон жилийн үр өгөөжтэй, үндэсний хөгжилд стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор гадаад болон дотоод эх үүсвэрийг татан төвлөрүүлж, төсвийн зарлагаас тусгаарласан  санхүүгийн зохицуулалт хэрэгжүүлж байна.

Вьетнам: Вьетнам улсын Засгийн газраас томоохон, мега төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүжүүлж, улсын төсвийн шууд зарлагаас тусгаарлан, тусгай зориулалтын төслийн нэгжээр дамжуулан хэрэгжүүлнэ гэдгийг Засгийн газрын өрийн удирдлагын тухай хуулиар (Public Debt Management Law) зохицуулсан байдаг. Зээлийн эрх зүйн хариуцлага, удирдлага нь тусгай журмын дагуу зохицуулагддаг. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэхээр гадаадын зээл тусламж авсан бол тэрхүү төслийг гүйцэтгэгч нэгж эсвэл компанийг бий болгож, тухайн компанийн санхүүгийн дансанд зээлийг бүртгэдэг.

Гаднын зээл тусламжийг түргэн шуурхай цаг хугацаанд нь ашиглаад улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэн улсууд байна. Тухайлбал,

  1. Кыргызстан улс Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг ашиглан тээврийн дэд бүтцээ шинэчилсэн. Тухайлбал, АХБ-аас авсан санхүүжилтээр авто замын сүлжээг сайжруулж, хил дамнасан худалдааг хөнгөвчилсөн. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулсан байна.
  2. Казахстан улс байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэн, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд ашигласан. Мөн Дэлхийн Банк болон АХБ-тай хамтран ажиллаж, тээвэр, эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ нь улсын төсвийн ачааллыг бууруулж, гадаад хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн.
  3. Узбекистан улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг ашигласан. Тухайлбал, АХБ болон Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр нарны цахилгаан станцуудыг байгуулж, эрчим хүчний хангамжийг сайжруулсан. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулсэн зэрэг болно.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна