Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 25 үйлчилгээг цахимаар аваарай

Х.Есү
Өчигдөр 17 цаг 04 минут

“И-Монгол академи” УТҮГ нь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран нийт  25 үйлчилгээг цахимжуулж иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй байх тал дээр анхаарч ирсэн билээ.

Иргэдийн хувьд хэдхэн жилийн өмнө төрийн бүхий л үйлчилгээг авахдаа биечлэн очих, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэн цаг хугацаа, зардал гарган дараалан хүлээдэг байсан бол 2020 оноос эхлэн төрийн үйлчилгээнүүд цахимд шилжсэнээр иргэд биечлэн очих шаардлагагүй, хүлээж цаг хугацаагаа алдахгүй хаанаас ч хэзээд 24/7 цахимаар өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хэдхэн секундийн дотор авдаг болсон нь төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, хүртээмжтэй хүрэх том алхам болсон.

E-Mongolia системд өнөөдрийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ бүрэн цахимжсан байгаа хэдий ч иргэдийн мэдээллийн хүртээмжтэй байдал, танин мэдэхүйн мэдлэг зэргээс шалтгаалан одоог хүртэл төрийн үйлчилгээг биечлэн очиж авах хандлага байсаар байна.

 Үүнтэй холбоотойгоор төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем, цахимжсан үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр илүү ач холбогдол өгч анхааран төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд өнөөдөр “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын дарга Н.Төрбат, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтэн алба хаагчид уулзаж харилцан санал солилцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн мэдээлэл түгээх төдийгүй, иргэдийн цахим үйлчилгээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн мэдээллийг шуурхай, бодитой хүргэх суурь нөхцөлийг бүрдүүлэх чухал алхам болж байгаагаараа онцлог болж байна.

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна