Алдарт эхийн одонгоо “ноорхой дээл”-тэйгээр гардаж авсан Э.Нямцэцэг гэх эмэгтэй олны анхаарлыг татлаа.
Тэрбээр “Бид бүгд туйлдаж, тэмцэж амьдарч байна” хэмээн ядарч туйлдсан, амьдралтай нүүр тулсан олон ээжүүдийн төлөөлж ярьсан нь “Алдарт эх”-ийн одонтой өдрийн содон яриа байсан хэдий ч төрийн хүндэтгэл, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөр, баяр бахдалын үнэ цэнийг бүдгэрүүлсэн үйлдэл боллоо хэмээн шүүмжлэх хүн олон байна.
“Алдарт эх”-ийн одон авах өдөр бол ээж хүний амьдралын онцгой мөч. Эмэгтэй хүн амьдралдаа цөөн удаа энэхүү хүндэтгэлийг төрөөс гардан авдаг. Ийм үед бэлдэх, өөрийгөө хүндэтгэх нь зөвхөн гоёхдоо биш, харин өөрийнхөө амьдрал, үр хүүхдээ хүмүүжүүлсний бахархлыг илэрхийлэх нэг хэлбэр юм.
Хүн бүрийн эдийн засгийн байдал, амжиргааны түвшин, бололцоо харилцан адилгүй. Гэхдээ үнэт зүйлийн өмнө нөхцөл байдал шалтгаан биш. Харин хүндлэл, хандлага чухал юм. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн, тэднийхээ төлөө өөрийгөө зориулсан жилүүдийн шагналыг төрөөс хүлээн авч буй ховор мөч.
Тиймээс ч төрийн ордонд орж, одонгоо гардан авах тэр мөч бол туйлдсан амьдралыг биш, туулсан бахархлыг илэрхийлэх учиртай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.33
Иш чааваасдаа танайх
Хариулах66.181.187.124
Ухаалаг байна.
Хариулах93.229.88.66
Ene bol temzliin 1 helber
Хариулах93.229.88.66
Amidral iim l bgaa shu de hudlaa huuruhuu odoo bolih tsag ireed bn aa
Хариулах