"МОНГОЛЫН МИСТЕР 2025" 34 дэх удаагийн бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлох ангилалд амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэн М.Золзаяатай бид ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны түрүүнд тэмцээндээ амжилттай оролцсонд нь баяр хүргэе. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Баярлалаа. Намайг М.Золзаяа гэдэг. Одоо 19 хүрэх гэж байна. МУИС-ийн оюутан.
-Ямар чиглэлээр сурдаг вэ?
-Сэтгэл зүйгээр суралцаж байна. Цаашдаа спортын сэтгэл зүйгээр явъя гэж бодож байгаа. Учир нь өөрөө энэ салбарын зовлон, жаргалыг мэдрэх учраас өөрийн чаддаг зүйлээрээ нэгнээ дэмжээд явахад өөртөө ч урам өгч байгаа юм шиг санагдах үүднээс энэ мэргэжлийг сонгосон.
-Анх яагаад бодибилдингоор хичээллэх болсон тухайгаа хуваалцаач?
-Хоёрхон жилийн өмнө буюу 2023 онд би жингийн илүүдэлтэй, өөртөө итгэх итгэлээ алдсан, өрөөндөө бүгдэг охин байлаа. Би айлын ганц охин учраас аав ээждээ эрхэлнэ, уурлана, уцаарлана. Дотроо гэмшдэг ч тэр мэдрэмжээ барьж чаддаггүй аав, ээждээ л гаргачихдаг. Ээж минь анх надад фитнесээр хичээллэх саналыг тавьж байсан. Би анхандаа дургүй хүлээж авсан. Чадах болов уу гэж их бодсон. Гэхдээ одоо чадчихсан ард нь гарчихсан бүр тэмцээнд орсондоо өөрөөрөө бахархаж байна. Мөн ээж минь надад "яв" гэж хэлээгүй бол би одоо хаана юу хийж явах байснаа төсөөлөхгүйн. Ээждээ баярлалаа гэмээр байна.
-Анх фитнест явахад гарч байсан хүндрэлүүдээсээ дурдаач?
-Фитнестээ орж ирээд л бүх тоног төхөөрөмжийг хараад л би чадахгүй юм байна, би яаж хичээллэж, дасгал хийхэв дээ гэж бодож байсан даа. Гүйлтийн зам дээр гэхэд л анх 20 минут алхах гэж зовдог байсан бол одоо 2 цаг явсан ч "Өө зүгээр, давгүй шүү" гэж боддог болчихсон. Ер нь бүх зүйлийн 90 хувь нь эхлэл л байдаг. Эхэлчихсэн байхад үр дүн ирдэг учраас зорьсондоо хүрэхийг хүсэж л байвал эхлээрэй гэж залуустаа хэлмээр байна.
ЯРИЛЦЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ДООРХ ВИДЕОНООС ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна