Урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 02 минут

Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Соёлын төв өргөөний баруун замд "Лексус" маркийн тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.3.137.16
    13 цагийн өмнө

    Энэ торгууль арай л бага уу үгүй юу?! 500 мянгаар торгооч!

    Хариулах