АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа иргэдэд Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид, гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгах (зорчихоос өмнө доод тал нь зургаан сар хуртэл хугацаанд хүчинтэй байх), аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх, АНУ-ын ЭСЯ-наас олгосон визийн ангиллын хүрээнд зорчих буюу аяллын зорилго тодорхой байхыг тусгажээ.
Мөн АНУ-ын хилийн шалган нэвтүүлэх боомт дээр Гааль, хил хамгааллын алба (СВР)-ны ажилтан тус улс руу нэвтрэх эрх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог. Иймд зорчигч аяллын зорилго, хуваарь, байх хугацаа, хүлээж авах байгууллага, байрлах зочид буудал, хаяг, хувь хүн болон байгууллагын урилга бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг анхааруулжээ.
Үүнээс гадна,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна