ХӨСҮТ: Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд улаанбурхан өвчний өвчлөл эрс нэмэгдсэн

М.Маралмичид
Өчигдөр 12 цаг 35 минут

ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.05.30/ мэдээлэл өглөө.

Энэ талаар, "Өнөөдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор 4274 тохиолдол батлагдсан байна. Үүнээс:

  •  Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 551
  •  Гэрээр 938
  •  Эдгэрсэн 2793
  • Хавьтал 44 774
  • Нас баралт хоёр бүртгэгдээд байна.

ХӨСҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг ачаалал өндөр байна. Тухайлбал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өвчлөл эрс нэмэгдэн өдөрт дунджаар 400 гаруй иргэн ХӨСҮТ-д хандаж байна.

Зуны амралт эхэлж, хүүхдүүд аялал, зуслан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох нь нэмэгдэж байна. Иймд халдвараас сэргийлэх зорилгоор улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад заавал хамрагдахыг зөвлөж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна