ШУУРХАЙ: Багш нь хаалга савсны улмаас сурагчийн нүдийг хүнд гэмтээжээ

Х.Есү
Өчигдөр 14 цаг 03 минут

Энэ тавдугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллагад Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн нутагт байрлах ЕБС-ийн сурагч хаалганд цохиулж баруун нүдэндээ гэмтэл авсан гэх мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, тус өдрийн 10:30 цагийн үед Булган аймгийн Тэшиг сумын *-сургуулийн багш хаалга савснаас болж хаалганы бариул хүүгийн нүдийг цохиж, хүнд гэмтэл учруулжээ. 

Улмаар хүүг ЭХЭМҮТ-д хүргэн хагалгаанд оруулсан бөгөөд нэг нүдийг нь бүрэн авсан талаар эх сурвалж мэдээллээ. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна