Суурьшлын бүсээс нийт 286 бодгаль тарвагыг шилжүүлэн нутагшууллаа

М.Маралмичид
Өчигдөр 14 цаг 33 минут

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдалд орон хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг асуудлууд үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу 2017 оноос эхлэн Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьт зэрэг суурьшлын бүсээс нийт 286 бодгаль тарвагыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулаад байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.144
    Өчигдөр

    Шадивланд хойд энгэрт нь бас тарвөга байгаа шүү

    Хариулах