E-Mongolia системд одоогоор 88 байгууллагын 1264 үйлчилгээ байршсан хэдий ч иргэдийн мэдээллийн хүртээмжит байдал, танин мэдэхүйн байдал зэргээс шалтгаалан биечлэн очиж төрийн үйлчилгээг авах хандлага байсаар байсаар байна.
Иймд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем, түүний үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр анхаарч төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын дарга Н.Төрбат, Үндэсний Аудитын газрын холбогдох мэргэжилтэн алба хаагчид уулзаж харилцан санал солилцлоо
Аудитын сэдэвт санал өгөхийн тулд иргэн та өөрийн бүртгэлтэй хаягаар E-Mongolia системд нэвтрэн орж үйлчилгээнүүд хэсэгт “Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх” үйлчилгээг сонгон сэдвийн хамрах хүрээ болон бусад талбарыг бөглөн саналаа өгөх боломжтой.
Тус үйлчилгээг цахимжуулснаар Монгол Улсын иргэн бүр цаг хугацаа орон зайг үл хамааран хаанаас ч өөрийн саналаа өгөх боломж бүрдэхээс гадна иргэн та өөрийн саналаа өгснөөр иргэдийн амьдралыг сайжруулах, нөлөөлж буй хүчин зүйл, чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.
Танд төрийн үйлчилгээ авах, төрийн байгууллагаар үйлчлүүлэхтэй холбоотой хүндрэл, чирэгдэл, эсвэл төрийн хууль хэрэгжихгүй талаар мэдээлэл байгаа бол Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд саналаа өгөөрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна