Монгол Улсын боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, Боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш УәшбайЖавартай 2025 оны 05 дугаар сарын 28 ний өдөр 93насандаа таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нар болон бүх нийтэд гүн эмгэнэл илэрхийлье.
Уәшбай Жавартай багш нь 1934 оны 11-р сарын 5-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн. 9 настайгаасаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд элсэн суралцаж, улмаар Улаанбаатар хотын багш бэлтгэх техникумд суралцан 1954 онд "Математикийн багш " мэргэжлээр төгссөн.
Сургуулиа онцсайн дүнтэй төгсөж, анхны томилолтоо Дэлүүн сумын 8 жилийн сургуульд авч математикийн багшаар ажиллаж эхэлсэн нь түүний урт хугацааны багшлах замналын эхлэл болсон юм. Улмаар Улаанхус, Алтанцөгц сумдад ажиллаж байгаад 1964 онд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 8 жилийн сургуульд шилжин ажилласан. Энэ хугацаанд тэрээр оройн цагаар ажил хөдөлмөр эрхэлж байсан залуучуудад математикийн хичээлийг заадаг байв. Дунд сургуульд 20 иад жил ажилласны дараа улс даяар мэргэжилтэй ажилтан бэлтгэх богино хугацааны курсууд болон техник мэргэжлийн сургууль нээж эхэлсэн тул тэрээр дунд сургуулиас Техник мэргэжлийн сургуульд ажиллаж эхэлсэн билээ.
Уәшбайн Жавартай багш 1966–1967 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд суралцан "Инженер-механик" мэргэжлийн дипломтой төгссөн. Улмаар тухайн сургуульдаа багшлах үйл ажиллагаагаа улам мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн юм. 1972 онд Хөдөө аж ахуйн яамнаас Төв аймгийн Архуст суманд дахь Хөдөө аж ахуйн сургууль комбинатад Механик инженер багшаар томилолт авна ажиллав. Энэ сургуульд багшлах хугацаандаа Увс, Ховд,Завхан аймгуудаар сурагч элсүүлэх хөтөлбөрт хамруулах ажиллахыг санаачлан журмын нөхдийн хамтаарзөвхөн сургалтаар зогсохгүй мэргэжил олгох курсүүд, лаборатори кабинет, дадлагын хичээлийг оновчтой зохион байгуулж, сурагчдын амжилтад хүрэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.
Тэрээр 1975 онд ТМС-даа эргэн ирж Геологи-Уул уурхайн Яамны шийдвэрээр 3 сарын түр курс нээж Экскаватор, Бульдозер болон автомашины жолооч нарыг бэлтгэн мэргэжлийн болон замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг заана олон мянган шавь нараа амьдралын их замд хөтөлсөөр насан өндөр болж гавьяаны амралтандаа суусан билээ.
Түүний гэр бүлийн амьдрал ч боловсрол, хүмүүжлийн үлгэр дуурайлал байсан. Эхнэр А.Жинкей нь мөн багш мэргэжилтэй, боловсролын салбарт 40 гаруй жил ажилласан эрхэм нэгэн байв. Тэд хамтдаа “оюунлаг гэр бүл” хэмээх алдар нэрийг зүй ёсоор хүртэж, нийт 7 хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлсэн. Хүүхдүүд нь бүгд дунд болон дээд боловсролтой, өөр өөрийн салбарт мэргэжлээрээ ажиллан амьдарч байна.
Түүний багшлах хугацаанд төгсгөсөн олон зуун шавь нараас:
• УИХ-ын гишүүн, тээврийн сайд асан Сандалхан
• УИХ-ын гишүүн Солтан
• Доктор, профессор, Казахстанд багшилж байсан Улахан, Магаш
• Хөдөлмөрийн баатар Класбай
• олон тооны инженер, багш, уурхайчин, жолооч нар төрөн гарсан нь түүний үнэнч хөдөлмөр, ухаалаг заах арга барилын үр дүн билээ.
Түүний амжилт, амьдралын замнал нь Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлэгдэж дараах гавьяа шагналааршагнагдсан юм:
• Багшийн гавьяаны одон
• Тулгар төрийн 800 жилийн ойн медаль
• Ардын хувьсгалын 50, 60, 70, 80,90,100 жилийн ойн медаль
• 5, 6, 7, 8-р таван жилийн гавшгайч
• Ардын боловсролын Яамны хүндэт жуух
• Налайхын хүндэт иргэн тэмдэг
• Боловсролын тэргүүний ажилтан
• МАХН-ын 100 жилийн ойн медаль
• Налайх дүүргийн ахмадын алдар медаль
• Налайх дүүргийн 40,60,80,90,100 жилийн ойн медаль
• Ахмадын алдар
• Налайх дүүргийн Уул уурхайн ойн медалиуд
• Хөдөлмөрийн хүндэт медаль
• Алтан гадас одон
• Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон
зэрэг олон хүндтэй шагналуудаар шагнасан байна.
У.Жавартай багш зөвхөн эрдмийн замыг заасан хүн байгаагүй, тэр бол гэр бүлийн халуун амьдралын үлгэр дуурайлал, “оюунлаг гэр бүл”-ийн нэрийг өргөж явсан эрдэмтэй, энэрэлтэй, тууштай эцэг байлаа. Тэрээр 7 хүүхдийн эцэг болж, бүгдийг нь боловсролтой, мэргэжилтэй зөв хүн болгон өсгөсөн ачтан билээ.
Эрхэм багшийн үлдээсэн алдар гавьяа, хүнлэг зан чанар, эрдмийн гэрэл үеийн үед мартагдахгүй. Түүний үлдээсэн ажил, сурган хүмүүжүүлэх эрдэм, сэтгэл зүтгэл нь өнөөгийн боловсролын салбарын нэгэн гэрэлт дурсамж болон хадгалагдах болно
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нар болон хамт олон, боловсролын салбарынханд гүн эмгэнэл илэрхийлж, тайвшрал ерөөе.
.
Уәшбай Жавартай багшийн дурсамж мөнхөд гэгээн, нэр алдар нь үеийн үед мандан бадраг.
Гүн эмгэнэл илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.43
Ум ма ни бад мэ хум .Буянтай багш хүн байжээ.
Хариулах202.9.46.158
Ийм хүнд Гавьяат цол өгч болдоггүй юм уу?!!! Ямар ч сэтгэлд хоногшсон дүргүй!хошин шогийнхон бараг бүгдээрээ Гавьяат жүжигчин байх аа!!!
Хариулах202.9.47.38
Азтай хүн урт насалдаг юм залуусаа.
Хариулах