Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна

С.Гандэлгэр
Өчигдөр 15 цаг 55 минут

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлуудыг хийж байгаа бөгөөд 90 хувьтай үргэлжилж байна. Уг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна Цогцолборын барилга нь 36х36 метр хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай. Барилгын ажлыг "Нарангэрэл мандал" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна