Өчигдөр /2025.05.31/ “Зуны зугаа” тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Энэ үеэр үеэр өсвөр насны хүүхдүүд гуяандаа хутгалуулж олон тооны шарх авсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Энэ асуудлын талаар урьд шөнө 03.30 цагийн орчимд дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хохирогчийг тоглолт үзэж байхад нь гуя хэсэгт зүсэж гэмтээсэн байна. Шалгалт үргэлжилж байгаа бөгөөд “Зуны зугаа” тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна