“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” гүйлтийн арга хэмжээг ХЭҮК-оос хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Марафонд 7-17 насны 6000 орчим хүүхэд 6-7, 7-8, 8-9, 9-10, 12-13, 14-15, 16-17 насны ангиллаар оролцлоо. Марафон үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг, хүүхэд бүрт өөрийнх нь үнэ цэнийг нь мэдрүүлэх зорилгын дор өрнөсөн.
Тиймээс марафоны зэрэгцээ үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврын талаар ойлголтоо нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж нийт 10 мянга гаруй хүүхдийг хамруулав.
Хүүхдийн эрхийн хүүхэлдэйн театр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга” болон урлаг соёлын бусад арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагаас гадна хүүхэд багачууд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт боллоо.
Тухайлбал,
Дорнод аймгийн Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид болон хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчдад “Эх үрсийн баярын” мэнд хүргэхийн сацуу ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ байхыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна