"Зуны зугаа" тоглолтын үеэр хүн хутгалсан хэрэгтнийг барьсан. Уг асуудалд холбогдуулан 20 орчим хүнийг шалгаж байна

М.Маралмичид
Өчигдөр 14 цаг 41 минут

Өчигдөр /2025.05.31/ “Зуны зугаа” тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Энэ үеэр үеэр өсвөр насны хүүхдүүд гуяндаа хутгалуулж олон тооны шарх авсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагат шөнийн 03.30 цагийн орчимд дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хохирогчийг тоглолт үзэж байхад нь гуя хэсэгт зүсэж гэмтээсэн байна. “Зуны зугаа” тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тэгвэл хүн хутгалсан хэрэгтнийг барьсан бөгөөд уг асуудалд холбогдуулан 20 орчим хүнийг шалгаж байна. Хутгалуулсан хохирогч 3 байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.113
    Өчигдөр

    Зориуд л шуугиан үүсгэх гэж бүлгээрээ хүйтэн зэвсэгтэй орж дээ янз н буруу нийгэм рүү халтираад байх шиг

    Хариулах
  • 103.212.119.192
    Өчигдөр

    Болж муу сайн эх захгүй баньд нарт хууль байдаг гэдгийг харуул

    Хариулах