Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зээдээ зориулж бүжиглэж буй нэгэн өвөөг бид онцоллоо.
Тэрбээр "Өнөөдөр хүүхдийн баяраар зээдээ зориулаад бүжиглэлээ. Ер нь аливаа арга хэмжээн дээр өвөө эмээ нарын тэмцээн болдоггүй шүү дээ. Сая өвөө эмээ нарын тэмцээн гэхээр нь гараад бүжиглэчихлээ.
Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд том болчихсон. Бага зээ маань хоёр нас хүрэх гэж байна. Том зээ маань Японд байгаа. Японд байгаа зээдээ "Өвөө нь чиний өмнөөс бүжиглэсэн шүү. Үзээрэй" гэж хэлмээр байна.
Бага залуу байхдаа реп бүжиг бүжиглэдэг байсан. Орчин үеийн өвөө эмээ нар шал өөр болсон шүү гэж хэлмээр байна. Хувцаслалт, үг хэллэг, байгаа байдал, хэв маяг гээд бүгд ондоо болсон шүү" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна