Баян-Өлгий аймагт хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, гурван хүүхэд амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллага өнөөдөр олон нийтэд мэдээлэл өглөө.
Осол Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт энэ сарын 1-ний өглөөний 05.00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, насанд хүрээгүй иргэд тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад осолдож, гурав нь амь насаа алдсан байна. Амьд үлдсэн дөрвөн хүүхэд эмнэлгийн хяналтад байгаа аж.
“Хохирогчид олон нийтийн арга хэмжээнд оролцчихоод буцаж явахдаа осолдсон” гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллага баталсангнүй.
Урин дулаан цаг ирж, орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрчимжин, замын хөдөлгөөний ачаалал төвөөс зах руу шилжиж байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Цагдаагийн байгууллагаас нийт иргэдэдээ хандан анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна