УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах тусламж үйлчилгээний үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн хөрөнгө оруулалтаар нийт 40 сая төгрөгийн өртөг бүхий 16 нэр төрлийн нэн шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ.
Үүнд хэвтэн эмчлүүлэх болон үзлэгийн ор, инфра туяа, массажны сандал, электрофорез, искра, амьсгалын аппарат, гарын хөдөлгөөн сайжруулах төхөөрөмж, алхуулах тэргэнцэр (том, жижиг), өргөх бүс, ультразвук, толгойн болон хөлийн массажны аппарат, даралтны аппарат зэрэг багтаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаанд ашиглагдаж эхэллээ.
Мөн Эх, үрсийн баярыг тохиолдуулан тус эмнэлгийн төрөх тасагт амаржаад буй ээжүүд, нярай хүүхдүүд болон төрөхийн өмнөх хяналтад байгаа ээжүүдтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлэн, сэтгэлийн бэлэг гардууллаа.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүсэж, баярын өдөр амаржсан ээжүүд болон бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна