Монгол Улс шүлхий өвчнийг хянах үндэсний хөтөлбөрөө олон улсад баталгаажууллаа

Х.Есү
Өчигдөр 12 цаг 22 минут

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хяналтын хөтөлбөрийг батламжилж гэрчилгээ гардууллаа.

May be an image of 6 people and text that says 'Certificate Mongolia WOAH endorsed FMD control programme Foot and mouth disease CONTROL PROGRAMME SOWINAOANAIMAI SEN WOAH ENDORSENIENT ENDORSEMENT OFFICIAL CORTROL World Orga anieatian Animal Health ต่ง-1 clasante lasant animole Organisation Organización Ongariz Mundic Mundial de Od Animal Paris, Paris,29May2025 29 May 2025'

Энэхүү хөтөлбөрийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага баталгаажуулсан нь манай улсын хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчний хяналт зэрэг нь олон улсын стандартын дагуу явагдаж буйг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. 

May be an image of 5 people and text

Ингэснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад жил бүр тайлагнаж, цаашдаа шүлхий өвчингүй тайван улс болох зорилт тавин ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна