Б.Одбаяр: Энэ жил гол гудамж замуудыг засахаар төлөвлөсөн

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 07 минут

Зайсангийн гүүрний дөрвөн сарын хугацаанд барилгын ажил явагдаж байна. Гүүрийн ажлын явц 90 хувьтай байна. Дам нуруу байршуулах болон захын тулгуур, дамжих хавтангуудыг хийсний дараа цутгалтын ажлыг хийж бетон хучилт хийгдэнэ. Энэ зургаан сард барилгын ажлыг дуусгаад, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна. 

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Энэ жил гол гудамж замуудыг засахаар төлөвлөсөн. Ингэхдээ полимер битум материалыг ашиглаж байгаа. Учир нь хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг.

Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Ингэснээр авто замын чанар дээшилж, насжилт уртасна.

Нийтийн тээврийн үйлчилгээг нэгдүгээр эгнээгээр хийж байгаа учраас карма зогсоол байлгах шаардлагагүй. Иргэд маань үүн дээр бухимдах шаардлагагүй. Олон улсад ч энэ жишгээр явагддаг” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна