Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
2025 оны 06-р сарын 02-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө дулаарч, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
2025 оны 06-р сарын 04-нөөс 06-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна