Оюутны зээлийн эргэн төлөлтийн мэдээллээ E-Mongolia системээр шалгаарай

Х.Есү
Өчигдөр 09 цаг 05 минут

Боловсролын зээлийн сан нь оюутан, суралцагчдад дээд боловсрол эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар нийт 23,000 орчим иргэн тус сангаас зээл, тэтгэлэг авч санхүүгийн дэмжлэгээр суралцаж байна.

Иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулж, илүү ил тод, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох зорилгоор “И-Монгол академи“ УТҮГ болон Боловсролын зээлийн сан хамтран оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ.

Энэ шинэчлэлээр иргэд өөрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үлдэгдэл, түүх зэргийг гар утасны аппликэйшн болон вэб хуудсаар дамжуулан хүссэн үедээ харах боломжийг олгож байна.

Лавлагааг хэрхэн авах вэ?

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтрэх.
  • Үйлчилгээ хайх хэсэгт “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” гэж бичин хайх.

Эсвэл: “Лавлагаа, тодорхойлолт” цонхоос -> “Боловсролын лавлагаа, тодорхойлолт” -> “Дээд боловсрол” хэсгийг сонгон авах.

Яагаад энэ мэдээллийг заавал шалгах хэрэгтэй вэ?

  • Санхүүгийн төлөвлөлтөө зөв хийхэд тусална.
  • Төлбөрөө хугацаанд нь төлснөөр торгууль, алдангиас сэргийлнэ.
  • Төрийн болон хувийн байгууллагад ажилд ороход шаардагдах тодорхойлолт, мэдээллийг хялбар авах боломжтой. Иймээс иргэн та Боловсролын зээлийн сангаас авсан зээл, тэтгэлгийн мэдээллээ тогтмол шалгаж, эргэн төлөлтөө хариуцлагатай хийхийг уриалж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна