ДУНДГОВЬ: Аймгийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээний шилдгүүд тодорлоо

Х.Есү
Өчигдөр 09 цаг 16 минут

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, S5S илтгэх урлаг, мэтгэлцээн, хувь хүний хөгжлийн клуб, Дундговь Социал демократ оюутны холбооноос хамтран “Яг цаг шиг ямагт урагшаа” уриан дор “Оюунлаг ирээдүй – 2025” Дундговь аймгийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнийг энэ сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехник коллежийн 14-18 насны 20 сурагч оролцож, оюун ухаан, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна.

May be an image of 10 people

Уран илтгэлийн тэмцээний үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, орон нутгийн цаашлаад улс эх орныхоо дуу хоолой болж яваа илтгэгчдэд баяр хүргэн, амжилт хүслээ. 

Мөн энэ үеэр тэмцээний эхний хоёр байрт шалгарсан сурагчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг шийдвэрлэж буйгаа илэрхийлсэн юм.

Тус тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд тэргүүн байрт Эрдмийн далай сургуулийн 10б ангийн сурагч Э.Алтантуяа, дэд байрт Политехник коллежийн 556 группийн суралцагч О.Түмэндэлгэр, гутгаар байрт Эрдмийн далай сургуулийн 11в ангийн сурагч Ц. Энххүслэн тус тус шалгарсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна