ДУНДГОВЬ: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Х.Есү
2025/06/01

1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Монгол Улс энэхүү өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэн ирсэн түүхтэй.

May be an image of 4 people and text

Дундговьчууд бид өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Монгол хүүхэд - 2025" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Мөнхчулуун нээж үг хэлсэн бөгөөд эх орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

May be an image of one or more people and crowd

Энэ үеэр хүүхэд, багачууд урлагийн үзүүлбэрүүдээ толилуулсан юм. Мөн Дундговь аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн А.Мишээл "Тэгш оролцоо - Хязгааргүй боломж" аймгийн Хүүхдийн 14-р чуулганаас гарсан зөвлөмж, санал хүсэлтийг аймгийн Засаг даргад гардуулав.

Баярын үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн сонирхолтой өртөөнүүдээр аялан, төрөл бүрийн тоглоомууд дээр үнэ төлбөргүй тоглох боломжийг бүрдүүлж өгсөн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна