Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч уриатай хүүхдийн марафонд 600 гаруй хүүхэд оролцлоо

Х.Есү
2025/05/31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс хамтран “Хүүхэд бүр ялагч - Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2025”-ыг өнөөдөр Г.Чагдаржавын талбайд зохион байгууллаа. Марафонд 6-9, 10-13, 14-18 гэсэн гурван насны ангиллаар, 600 гаруй хүүхэд, багачууд оролцов.

May be an image of one or more people, crowd and text

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцон, марафонд оролцож хүүхдүүдэд амжилт хүсэж, хүүхэд бүрийн оролцоог хангахаар зохион байгуулж буй тус марафонд нэг баг болон хамтдаа барианд орохыг уриалсан юм.

Хүүхдүүд ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтийн сөрөг үр дагаврын талаар мэдлэггүйгээсээ болж санаатай болон санамсаргүйгээр үе тэнгийн болон дүү нараа гадуурхах, нэр хоч өгөх, дээрэлхэх зэрэг хүүхдийн эрхийг зөрчих үйлдэл гаргах нь түгээмэл байдаг. Иймд хүүхдүүдийг эрхээ мэддэг, бусдыг хүндэлдэг, ялгаатай байдлыг ойлгож хүлээн зөвшөөрдөг, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болгох зорилгоор зохион байгуулсан билээ.

May be an image of 5 people, street, road and text

“Хүүхдийн марафон-2025”-д хүрэлцэн ирсэн хүүхэд, багачууд, эцэг эх, асран хамгаалагчид, харгалзан дэмжигчид болоод энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна