Өнгөрсөн сарын сүүлээр Засгийн газрын зүгээс ажлын хэсэг байгуулж Монгол Улсын уул уурхайн салбарын бүхий л төрийн өмчит компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” ХХК-д өргөтгөсөн хяналт шалгалтын баг оржээ.
Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар “тус компанийн удирдлагууд Засгийн газрын чиг үүргийн эсрэг ажилласан байж болзошгүй бөгөөд энэ нь “Эрдэнэс Монгол” ХХК нь охин, хараат компаниас бүрдүүлдэг менежментийн төлбөр, хувьцааны ноогдол ашиг зэрэгт ноцтой зөрчлүүд яригдсан.
Мөн тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын үйл ажиллагаа, Гашуун сухайтын авто замын орлогоор мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлтэй холбоотойгоор санхүүгийн иж бүрэн хяналт шалгалтыг эхлүүлсэн байна” гэлээ.
Уул, уурхайн төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу төрийн албыг олон жил хашин ажиллаж байгаа С.Наранцогт нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа ашиглалтын хугацаа нь дууссан автобусыг нийслэлийн иргэдэд шахсан ч хариуцлагаас мултарсан нэгэн гэдгийг бид хэдийнээ мэднэ.
Тэгвэл өдгөө Төрийн өмчит уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ч Монгол Улсын стратегийн гэж нэрлэсэн бүхий л уул уурхайн компанийн хувьцааг эзэмшигч толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК буюу ард түмний мэдлийн өмч рүү халдаж буй нь түүний дараагийн байг илэрхий харуулж байна гэлтэй.
Тэрээр "Эрдэнэс Монгол" ХХК болон охин компаниудад гарч буй асуудлын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, зөв өөрчлөлт, шинэчлэлтийг хийж өгөөд явна аа гэж амлаж байсан хэдий ч тус компанийг бүтэц, зохион байгуулалтыг данхайлгасан нь эхнээсээ ил болоод байна.
Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд өмнө нь 80 гаруй хүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан боловч С.Наранцогтыг очсоноос хойш бүтэц, орон тооны өөрчлөлт орж, ажилтнуудаа чөлөөлж, солин, цомхон чадварлаг боловсон хүчнээр ажиллана гэсэн нэрээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан болов ч 150 гаруй ажилтантайгаар, өөрөө 30 гаруй сая төгрөгийн цалин, урамшуулалттайгаар тус компанийг бүтэц, зохион байгуулалтыг данхайлгасан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.23.184.182
Сангийн яаманд байхдаа ТӨХК-ийн зүй бус тендерийн гомдлыг шудрага бусаар ялсан компаниас хаууль нэг бус удаа авч байсан сэжигтэй нөхөр шүү
Хариулах66.181.161.253
Зөв дөө шалгах хэрэгтэй Шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсээ авдаггүй, эмэгтэй хүнийг дорд үзэж харьцдаг их сонин хүн дээ Наранцогт гэгч нь
Хариулах66.181.184.207
Биокомбинатад өргөтгөсөн шалгалтын багаа оруулаач. Тэднийхийг шалгавал хууль зөрчсөн үйлдэл, авилгал мөнгө шамшигдуулсан замбараагүй идэж уух наргих нь далай далай.
Хариулах