Цаг уур, орчны шинжилгээний газар орон тооны цомхотгол хийж, ажилтнуудаа хоморголон халж байна гэсэн мэдээлэл цахим орчинд дэгдсэн. Тэгвэл энэхүү мэдээлэлд тус газрын дарга Э.Баттулга тайлбар хийлээ.
Тэрбээр “Цаг уур орчны шинжилгээний газар ажилтнуудаа олноор нь хоморголж халсан гэдэг мэдээлэл худлаа. Орон нутаг дахь салбаруудад орон тоо болон ажилтнуудын гүйцэтгэж байсан үүрэг харилцан адилгүй байсан. Жишээ нь, нэг аймагт нэг ажилтан нягтлан, нярамын үүргийг хамт гүйцэтгэж байхад нөгөө аймагт тус, тусад нь хүн авч ажиллуулж байа жишээтэй. Төсвийн тодотголоор бүтцийн өөрчлөлтийн хүрээнд энэ бүх алдаа дутагдалтай байдлыг цэгцэлж, нэг жигд болгосон. Энэ хувь хүний асуудал ерөөсөө яригдаагүй, бүтцийн өөрчлөлт, зарчмын дагуу л хийгдсэн ажил. 171 хүн цомхотголд орсны 63 нь удирдах албан тушаалтан байсан” гэсэн тайлбарыг өглөө.
Э.Баттулга нь МУБИС-ийн Байгалийн ухааны факультетыг газар зүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. 2002 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын дарга, 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын дарга, 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын дарга, 2020 оноос УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн гуравдугаар сард ЦУОШГ-ын даргаар томилогдсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ARDIIN NAMIIN GULUG BERTEGCHIN BOLOLTOI. HUNII HUV ZAYAGAAR TOGLOH ERH CHAM SHIG GULUG BHGUI
Хариулах103.212.116.188
Мэргэжлийн биш юм өөр ямарч мэргэжлийн хүн ойлгож хийж чаддаггүй цаг уурч мэргэжлийн онцлог зовлон жаргалыг мэдэхгүйээ
Хариулах202.9.47.20
УЦУ-ын төвүүдийн хэлтсийн дарга гээд байгаа хүмүүс чинь дарга биш байх шүү, тэд нар юуны өмнө ус, цаг уурын инженерүүд, тэд мэдээ авна боловсруулна, сүлжээгээ хариуцана, прогноз төлөвөө гаргана, мэдээллийн сангаа харицана, шаардлага гарвал ажиглалт хэмжилтээ хийнэ, ээлжинд суудаг байх шүү
Хариулах