Хохирогч хүүд хилийн хориг тавих эсэхийг шийдэх шүүх хурал эхэллээ

Х.Есү
3 цаг 39 минутын өмнө

Бусдад хэрцгийгээр зодуулсан хохирогч хүүд хилийн хориг тавих эсэхийг шийдэх шүүх хурал эхэллээ.

Таванбогдын Ц.Баатарсайханы Амарсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, н.Алтан-Очир нар 25 настай иргэн Д.С-ийг зодож, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор эмчлүүлж байгаад гадаад эмчлүүлэхээр явсан байдаг.


Гэтэл холбогдогч нарын ар гэрийн зүгээс хохирогч залууг гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Ийнхүү хилийн хориг тавих эсэхийг шийдэх шүүх хурал 13:30 цагт эхэллээ . 

Шүүх хуралд хохирогч хүү өөрийн биеэр оролцож байна. Бид шүүхээс гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна