Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулсан хохирогчид хилийн хориг тавих шүүх хурал дуусч, саналаас татгалзаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн тойм: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, прокурорын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагагүй гэж үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна