Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 17-нд буюу өнөөдөр 09 цагаас товлогджээ.
Хэрэгт холбогдогч этгээдийг цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас СХБГХУД-ийн ЭХАШТШ-д хуяглан хүргэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Энхбат нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг болсон.
Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025.07.24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2025.07.31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна