П.Сайнзориг: Хүн гүтгэж байгаа хүнд эрх мэдэл өгвөл хэлмэгдүүлэлт болно Ерөнхий сайд аа

Т.Отгонсувд
6 цаг 15 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Засгийн газар хууль биелүүлдэг байгууллага болохоос хууль зөрчиж шийдвэр гаргачихаад араас нь олон зүйл тайлбарлаад байж болохгүй. Бас Ерөнхий сайдын нэг том үйлдэл бий.  ХЗДХ-ийн сайд бол хуулийн илд бамбай болж болох ч хүний бамбай болж болохгүй. Энэ манай хуучин нийгэмд бол байсан. Хүн гүтгэж суугаа хүнд эрх мэдэл өгвөл юу болох вэ. Энэ хэлмэгдүүлэлт болно. Хуулийн завхрал болно.  Миний албан бичгийн толгой солигдоогүй шүү Ерөнхий сайд аа" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.211
    3 цагийн өмнө

    Umneh Erenhii saidiig ogtsruulah ad yaagaad ediin zasag 2,6 huvi bolson tus iin aldahdal 2 ih bayar bolson asuudal ogt hundegdeegui 17 sayaiin begj toirood ergeldeed baisan ni oilgomjgui Tusviin tenrsel 500 Garui terbumiin ashigtai garsan yum bol heden bagshidaa Husain doloolgoj yaagaad chadahgui ajil hatahad hurgev ee

    Хариулах